3х3 насанд хүрэгчдийн азийн тивийн АШТ Монголд болно

2017-10-13 Амрах агшин

2020 оны олимпийн эрхийн оноо олгох 3х3 насанд хүрэгчдийн азийн тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 27-29-нд Улаанбаатар хотод болох гэж байна.

Тэмцээнд 2014 оны дэлхийн аварга Катарын шигшээ багаас гадна сагсан бөмбөгийн ноён оргил улсуудын нэг далайн орнуудын Австрали, Шинэ зеландын шигшээ багууд анх удаагаа ази тивд өрсөлдөх юм байна.

Мөн дээрх улс орнуудаас гадна Япон, Хятад, Казакстан, Туркменистан, Киргизстан, Тайван, Малайз Ливан, Энэтхэг Бахрейн Монгол гэсэн 15 орны эрэгтэй эмэгтэй багууд оролцоно. Монгол улсын эрэгтэй шигшээ багийн хувьд энэ удаагийн тэмцээний “А” хэсэгт Япон Бахрейны шигшээ багуудтай нэг хэсэгт орсон бол, эмэгтэй баг БНХАУ, Шриланкын багуудтай хэсгийн тоглолтоо хийнэ.

Тэмцээн 2017 оны 10 сарын 27 нд өглөө 11:00 цагаас Crocus Event Hall-д эхлэх бөгөөд эрэгтэй шигшээ эхний тоглолтоо 18:30 минутаас Бахрейны шигшээ багтай тоглох бол 20:15 минутаас хэсгийн сүүлийн тоглолтоо хийнэ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.