Гэрийн хорионд байсан охид Монгол Улсын иргэн биш гэдгийг мэдэгдлээ

2017-10-4 Мэдээ, мэдээлэл

АНУ-ын Индиана мужийн орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Мэри Хеллер гэгч эмэгтэй үрчилж авсан өсвөр насны хоёр охиноо гэрийн хорионд байлгаж, сургуулиас нь завсардуулж, хүүхэд асран хамгаалах эх хүний үүргээ хангалтгүй биелүүлж байсан нь тогтоогдон саатуулагдсан тухай дурдаад охидын нэг нь монгол гаралтай гэж мэдээлжээ.

Тус мэдээллийн дагуу Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-наас АНУ-ын Индиана мужийн иргэн Мэри Хеллерийн үрчилж авсан хоёр охины нэг нь Монгол эсэх талаар мэдээлэл хүсч, Төрийн Департментад хандсан. Төрийн департментаас “дээрх хоёр охины хэн нь ч Монгол Улсын иргэн биш” гэдгийг албан ёсоор нотолсон хариуг ирүүлсэн байна.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.