Кёкшүзан Д.Батбаяр Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх болно

2017-09-20 Ерөнхийлөгч

Ерөнхийлөгч Х.Баттулга ажлаа аваад хоёр сар орчим болж байна. Энэ хугацаанд эдийн засаг, улс төр, урлаг спортын албан болон албан бус зөвлөхүүдээ томилсон. Зарим нэг нь олны сэтгэлд нийцэж заримыг нь шүүмжлэлээр “булж” байлаа. Харин энэ удаад Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхүүдийн томилгоо дуусаагүй байгаа гэх “шуум” чих дэлсэх боллоо.

Өнөөдөр гэхэд л жудо, чөлөөт бөх, бокс, сагсан бөмбөг зэрэг төрлөөр амжилт гаргасан үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, багш нар, олимп, дэлхийн аваргын медальт тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзсан юм. Үүнийг дурдсаны учир нь түүний уул уурхайн талаар орон тооны бус зөвлөхийн ажлыг УИХ-ын гишүүн асан кёкшүзан Д.Батбаяр хийх болсон тухай “бор шувуу” байв. Магадгүй эрхэм зөвлөхийг өөриймсөж багтаа оруулах болсон шалтгаан бий. Ер нь манай Ерөнхийлөгч спортод элэгтэй тамирчин гэдгийг бүгд мэднэ. Тиймдээ ч жудагтай, ноён нуруутай, тэсвэр хатуужилтай зангаараа ижилсэн Д.Батбаяртай ойрхон байдаг аж. Нөгөөтэйгүүр өнгөрсөн 2008-2012 оны парламентын үед нэг ангийн хүүхдүүд байсныг ч мартаж болохгүй.

Энэ удаагийн ерөнхийлөгчийн ажлын багт нэлээдгүй спортынхон багтсан ажээ. Тухайлбал, Цагаанбаатар, Асашёрюү Дагвадорж, Кёкшүзан Д.Батбаяр нар спортоор холбогдон нөхөрлөсөн. Тиймдээ өөрсдийн хайртай салбарын хөгжлийг тэд нараас илүү хэн зөвлөх билээ дээ.

Харин УИХ-ын гишүүн асан Д.Батбаярын тухайн эрхэм гишүүний албыг хашиж нэг танхимд тохой нийлүүлж суусан зангарагтай эр гэдгийг уншигч авхай мэдэх буй за.

А.Уянга

 

 

Хууль л амла!

5 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

9 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.