Дотоод орчны агаарын чанарыг судлах ажил үргэлжилсээр байна

2021-01-6 Мэдээ, мэдээлэл

АХБ-ны санхүүжилтээр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ОЭМА-наас хийж буй Дотоод орчны агаарын чанар тодорхойлох судалгааны хүрээнд Өрхийн эрүүл мэндийн төвүүд, айл өрхүүдэд хэмжилт хийх ажил үргэлжилж байна.

Хэмжилт судалгаанд нийслэлийн дүүргүүдийн нийт 12 хороо хамрагдаж байгаа юм. Энэхүү судалгаа нь жилийн дөрвөн улирал дамжин хийгдэнэ. Судалгааны удирдагчаар ОЭМА-ны дарга АУ-ны доктор Б.Сувд, зохицуулагчаар НЭМ-ийн магистр О.Оюун-Эрдэнэ, А.Бүүвэйдулам нар ажиллаж байна. Хэмжилтийг тус албаны ЭША Б.Чинзориг ахлагчтай ОЭМА-ны судлаачид гүйцэтгэж байна. Дотоод орчны агаарын чанарыг судалж, шийдвэр гаргагчдын анхаарлыг энэхүү асуудалд хандуулах нь судалгааны ажлын зорилго юм.

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.