Аун Сан Су Чжи ракхайн мужид хүний эрх зөрчигдөж байгааг шүүмжлэв

2017-09-20 Ертөнц

Мьянмарын  төрийн зөвлөх, гадаад хэргийн сайд  Аун  Сан Су Чжи  тус улсын  баруун   Ракхайн  мужид  хүний  эрх  зөрчигдөж  байгааг   шүүмжиллээ.  Тэрээр  ямарваа нэгэн  хэлбэрээр хүний  эрх  зөрчиж байгаа хүмүүст  хуулийн дагуу хариуцлага тооцох ёстой гэж үзэж  буйгаа  парламентын гишүүдэд  хандаж  үг хэлэхдээ онцлон  мэдэгдсэн  байна.

Хүний  эрхийг  хамгаалагч,  ардчилагч , Нобелийн энх тайвны  шагналт  түүнийг  олон зуун мянган  хүн орон гэрээ орхин дүрвэхэд хүрсэн  Ракхайн  муж  дахь  хүчирхийллийг  таслан  зогсоох  алхам хийхгүй  байсан  төдийгүй  энэ  талаарх байр сууриа илэрхийлсэнгүй гэдэг шүүмжлэл дотоодод  төдийгүй олон улсад өрнөж байсан юм.  Тиймээс  Аун Сан Су Чжигийн мэдэгдлийг  олон улсын хэвлэлүүд  өнөөдөр онцолж байна.

Г.Пүрэвсүрэн

Тог тог… ХААЛГАА нээ

12 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.