Монголбанк оны эхний есөн сарын байдлаар 13.6 тонн алт худалдан авчээ

2017-09-20 Банк, санхүү

Монголбанк энэ оны есдүгээр сарын 1-нээс 15-ныг хүртэлх хугацаанд иргэд, аж ахуйн нэгжүүдээс нийт 1.4 тонн алт худалдан авлаа. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 1.1 тонноор өссөн үзүүлэлт юм.

Алт тушаалтын нийт дүн оны эхний есөн сарын байдлаар 13.6 тоннд хүрчээ.

Монголбанкинд алтаа тушаавал алт олборлогч байгууллага, иргэд ашигт малтмалын нөөц ашигласны  татвар /АМНАТ2.5 хувийг төлдөг бол экспортолсон тохиолдолд үүнээс хоёр дахин өндөр татвар төлөх юм.

Монгол Улсын олборлон баяжуулж байгаа алтны дундаж агуулга 85.0 хувь байдаг. Тиймээс алтыг олон улсын зах зээлд борлуулахад 99.99 хувийн цэвэр алт болгох шаардлагатай байдаг. Гадаадад алтыг цэвэршүүлэхэд алтны экспортын татвар, тээвэр, даатгал, хамгаалалтын зардал гардаг.  Харин  Монголбанкинд алтаа тушааснаар Лондонгийн үнэт металлын захын үнээр эрсдэлгүй, бусад нэмэлт зардал гаргахгүй гэсэн үг.

А.Уянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.