ӨМНӨГОВЬ АЙМАГТ ОЙРЫН ХАВЬТЛААС ШИНЖИЛГЭЭ АВАХЫГ ЗОГСООЛОО

2021-09-6 Өмнөговь

 

Шинж тэмдэггүй ойрын хавьтлаас шинжилгээ авахыг зогсоолоо гэж Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Эрүүл Мэндийн Сайдын энэ сарын 3-ны А/547 тушаалын дагуу дээрх шийдвэрийг гаргажээ. Мөн уг тушаалын дагуу шинж тэмдэгтэй хавьтлыг эмнэлзүйгээр оношлон шинжилгээгүйгээр эмчилгээнд хамруулах юм. Үүнээс гадна гэрийн тусгаарлалтанд байгаа ойрын хавьтлуудаас 6 дахь хоногийн тандалтын шинжилгээг шинж тэмдэггүй хүнээс авахгүй байхаар болжээ. Жирэмсэн ба хавсарсан суурь өвчтэй, эрсдэлт бүлгийн хавдар, гемодиализ эмчилгээ, эрхтэн шилжүүлэх мэс засал эмчилгээний дараах болон 55- аас дээш насны ахмад настан, дархлаажуулалтанд хамрагдаагүй бүлгийн зэрэг эрсдэлт бүлэгтээ ковидын түргэвчилсэн тест, PCR шинжилгээ хийх юм.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.