Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын оршин суугч коронавирусийн шинэ голомт болоод буй “Ачтан-Элит клиник” эмнэлгээр үйлчлүүлсэн нь тогтоогджээ. Түргэвчилсэн оношлуураар авсан шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд тухайн иргэний ПСР шинжилгээг Улаанбаатар хот руу илгээгээд байгаа аж.
Тус аймгийн Онцгой комисс Бат-Өлзий сумаас гарах хөдөлгөөнийг гурав хоног хязгаарлажээ.
“Ачтан-Элит клиник” эмнэлгээр үйлчлүүлээд эмчилгээ хийлгэсэн хэд хэдэн иргэн орон нутаг руу буцсан болох нь тандалт судалгаагаар тогтоогдсон байна.