Өвс тэжээлийн эрэлт нэмэгджээ


Энэ онд Баянхонгор аймагт 4.2 сая толгой мал өвөлжиж, хаваржиж байна. Тус аймгийн ихэнх нутгаар цасан бүрхүүлтэй, бэлчээр муутай байгаагаас шалтгаалан өвс, тэжээлийн эрэлт нэмэгджээ.

Өнөөдрийн байдлаар “Хонгор Шинэ Агро” ОНӨГазар аймгийн нөөцийн өвсийг 8000 төгрөг, хорголжин 21000 төгрөг, улаан хивэг 12500 төгрөгөөр борлуулж байна.

Мөн Баян-Овоо, Бууцагаан сум Хэнтий, Дорнод аймгаас 60 тн өвс, Шинэжинст, Баян-Өндөр сум аймгийн нөөцөөс 130 тн өвс, Галуут, Шинэжинст сум Улаанбаатар хотоос 30 тн тэжээл татаж малчдад борлуулалт хийж эхэлжээ.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.