Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд автомашин олголоо

 

 

Эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд унааны дутагдалтай байсан Баянлиг, Баянговь, Өлзийт, Жаргалант сум автомашинтай боллоо.

Автомашинуудыг аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Засаг даргын нөөц хөрөнгөөс тус бүр 45 сая төгрөгийн санхүүжилтээр худалдан авчээ.

Баянхонгор аймгийн ИТХ, Онцгой комиссоос “Ковид-19” цар тахлын үед гол ачаалал авч, үүрэг гүйцэтгэн ажиллаж буй эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг тасралтгүйгээр дэмжиж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг тогтмол хийж буй. Дараагийн ээлжинд хүсэлтээ ирүүлээд байгаа хоёр суманд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний автомашиныг шийдвэрлэхээр төлөвлөжээ.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.