Архангай аймагт шинэ цэвэрлэх байгууламж оны өмнө ашиглалтад орж, үйл ажиллагаа явуулаад 6 сар болж байна. Туршилт тохируулгын хугацаанд цэвэрлэх байгууламж нь өөрийн лабораторид бохир уснаас өдөр бүр дээж авч, шинжилгээ хийж байгаа бөгөөд Улаанбаатар хотын Усны төв лабораторид дээж явуулсан байна.
2020 оны гуравдугаар сарын 31-нд шинжилгээний хариу ирсэн ба цэвэршилтийн түвшин 99 хувьтай гаржээ.
Цэвэрлэх байгууламж нь механик биологи цэвэрлэгээтэй ба хоногт 3000 м3 бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай бөгөөд өнөөдрийн байдлаар хоногт 1200 орчим м3 усыг татан төвлөрүүлж, цэвэршүүлж байна.
Тус байгууламжийг Улаанбаатар хотын “ЧММ” ХХК гүйцэтгэсэн ба жилийн хугацаанд ажилчдыг дадлагажуулж, сурган ажиллаж байна.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.