ЦАМБАГАРАВ уулын оройгоос цас нурж, ИРГЭД УСАНД БООГДЖЭЭ

2021-08-2 Ховд

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн “Шижигтын хавцал” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 50 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 115 км-т/ “Шижигтын хавцал”-д иргэд автомашинтайгаа усан боогдсон тухай дуудлагыг энэ сарын 29-ний өдрийн 12:27 цагт аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хүлээн авч Эрдэнэбүрэн сумын чиглэлд 12:30 цагт явсан бөгөөд 115 км зам туулан 15:00 цагт очиход Улаанбаатар хотын харьяат 12 хүн /үүнээс 5 нь хүүхэд/, 3 автомашинтай энэ сарын 27-ны өдөр Шижигтын хавцал-д очиж зугаалж байхад “Цамбагарав” уулын оройгоос цас нурж 7 нуур луу орсны улмаас 7 нуурын ус хальж усанд боогдсон байсныг 3 цаг ажиллаж аюулгүй газарт гаргасан.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.