Короновирусийн халдварын тархалтын нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийн зорчих хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байсан хоёр постын үйл ажиллагааг нэгтгээд байна. Тухайлбал, аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Шаамар-6 постыг татан буулгаж, дөрвөн замын посттой нэгтгэн ажиллуулахаар болжээ. Энэхүү пост дээр Шаамар, Алтанбулаг, Сүхбаатар сумын алба хаагчид хуваарийн дагуу гарч, 24 цагаар үүрэг гүйцэтгэх юм байна. Өнөөдрийн байдлаар аймгийн ГХБХБГ-ын алба хаагчид хуваарийн дагуу ажиллаж байгаа гэлээ.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.