“Хангайн цом” яруу найргийн наадам энэ сарын 27-ны өдөр Архангай аймгийн Хөгжимт Драмын Театрт боллоо.
Тус яруу найргийн наадамд 2-р шатанд шалгаран үлдсэн 44 яруу найрагч шүлгээ уншсанаас Монголын радиогийн ерөнхий найруулагч, яруу найрагч Б.Жамбалдорж түрүүлсэн юм. Шагналыг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр, аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан нар гардуулав.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.