Тус аймагт 72 цагийн тэг зогсолт хийгээд байна гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв. Тодруулбал, “Улаанбаатар хотоос Улиастайд ирж, гэрийн тусгаарлалтад байсан иргэдийн шинжилгээний хариу түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан. Тиймээс эдгээр гурван иргэнийг аймгийн Халдвартын тасагт тусгаарласан. Өнөөдөр эдгээр иргэдийн PCR шинжилгээг хийлгэхээр Ховд аймаг руу явууллаа. Тухайн иргэд энэ сарын 4-ний өдрийн өдрийн 12.00 цагт Их-Уул сумын постоор нэвтэрч Улиастай хотод ирсэн. Хоёрдугаар сарын сүүлчээр аавыгаа ходоод тайруулах хагалгаанд оруулахаар Улаанбаатар хот руу авч яваад хагалгаагаа хийлгээд буцаж ирсэн. Улаанбаатар хотод 4-р сарын 1-ний өдөр PCR шинжилгээгээ өгөөд 3-ны өдөр хариугаа аваад тэр оройдоо наашаа гарчээ. 11-ний өдөр хүртэл гэртээ тусгаарлалтад байж байгаад тусгаарлалтаа зөрчин нэг иргэн нь айлд очсон байна. Эдгээр иргэдийн ойрын хавьтлын 47 иргэний PCR шинжилгээг мөн Ховд аймаг руу 4-р сарын 18-ны өдөр явуулна. Иймд өнөөдөр 06:00 цагаас 72 цагийн тэг зогсолтыг Улиастай хотод эхлээд байна” гэв.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.