Архангай аймгийн төгсөх ангийн сурагчдыг халдвар хамгааллын дэглэм, эцэг эхийн зөвшөөрлийг үндэслэн танхимаар энэ сарын 21-нээс хичээллүүлж эхэллээ.
Энэ хичээлийн жилд Архангай аймгийн хэмжээнд 12-р ангийг 1048 хүүхэд төгсөнө. Төгсөх ангийнхны ЭЕШ ойртож байгаатай холбогдуулан аймгийн Онцгой комиссоос 12-р ангийн сурагчдыг танхимаар хичээллэхийг зөвшөөрсөн шийдвэр гаргасан юм. Энэ оны хичээлийн жилд Эрдэнэбулган сумын 2-р сургуулийн хувьд 12-р ангийг 90 гаруй хүүхэд төгсөнө. Тиймээс төгсөх ангийн сурагчдынхаа ЭЕШ-д бэлтгэх нөхцөл байдлыг хангаж, халдвар хамгааллын дэглэмийн дагуу анги танхимаа бэлтгэж, хүүхдүүдээ авч эхэлжээ. Танхимаар хичээллэж эхэлсэнтэй холбогдуулан сургуулиуд ариутгал халдваргүйтлыг тухай бүрт нь хийж байгаа бол 14 хоног тутам нэгдсэн ариутгалыг мэргэжлийн байгууллагаас хийх ажээ.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.