Орхон аймагт коронавирусийн тохиолдол нэгээр нэмэгдэж, батлагдсан тохиолдол 25 боллоо. Уг тохиолдол тусгаарлалтын байранд байсан ойрын хавьтал гэдгийг аймгийн Онцгой комиссын Эрүүл мэндийн зөвлөх хэлэв. Аймгийн хэмжээнд нийт хүн амын 25,5 хувийг шинжилгээнд хамруулсан байна. Батлагдсан тохиолдлын зургаан хүн нь эдгэрсэн. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 12 том хүн, долоон хүүхэд эмчлүүлж байна.