Орхон аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн батлагдсан 13 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 12 нь ойрын хавьтлаас, нэг тохиолдол нь БОЭТ-д сайн дурын шинжилгээ өгсөн иргэнээс илэрсэн байна.Улсын хэмжээнд коронавируст халдварын улмаас нас барсан хүний тоо 41-т хүрсэн. Биеийн байдал хүнд 223 хүн, маш хүнд 57 хүн байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.
Дашрамд дуулгахад, хоёр хоногийн хугацаанд коронаривуст халдвар болон хавсарсан өвчнөөр 10 хүн амь насаа алдлаа.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.