Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Ширээ нуруу” хэмээх газар хээрийн түймэр гарчээ. Энэ тухай аймгийн Онцгой байдлын газар энэ сарын 16-ны өдөр 12:35 цагт дуудлага хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 10 алба хаагч, Номгон багийн Засаг даргын Тамгын газрын 6 ажилтан нийт 16 хүн ажиллаж мөн өдрийн 14:30 цагт бүрэн унтрааж, Байгаль хамгаалагч Н.Санжаажамцад хүлээлгэн өгчээ. Түймрийн улмаас 9 га талбай шатжээ.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.