Дундговь аймгийн Хулд сумын Шувуутай багийн “Ар цагаан” гэдэг газар “Баянбулаг” нөхөрлөлийн жоншны уурхайд энэ сарын 21-ний өдрийн 16:30 цагийн орчим нурал үүсжээ.
Тухайн газар нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэж байсан нийслэлийн Налайх дүүргийн иргэн М/30 настай, эрэгтэй/ 20 орчим метрийн гүнд шороонд дарагдсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид энэ сарын 21-ний өдрийн 21:10 цагт тухайн газарт очиж, нөхцөл байдлыг үнэлсэн. Орон нутгийн Онцгой байдлын байгууллага бие даан ажиллах боломжгүй байгаа тул Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн алба хаагчид энэ сарын 22-ны өдрийн 10:27 цагт Дундговь аймгийн Хулд сумын чиглэлд явж мөн өдрийн 15:20 цагт очиж аврах ажиллагааг зохион байгуулж 17:30 цагт цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.