Норовлин суманд 484 га талбай шатлаа

2021-05-4 Хэнтий


Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Сэвэлжит” хэмээх газар хээрийн түймэр энэ сарын 2-нд гарчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сум дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар анги, Баян-Адрага сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Норовлин сумын иргэд, Дадал сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж, мөн өдрийн 15:30 цагт цурамд оруулж, өчигдөр буюу энэ сарын 3-ны өдрийн 10:10 цагт бүрэн унтрааж, сумын Байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн байна. Түймэрт урьдчилсан байдлаар 484 га талбай шатсан.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.