Хэрлэн гол дагуух ногоон бүсэд өнгөрөгч амралтын өдрүүдэд их цэвэрлэгээ хийлээ. Цэвэрлэгээнд аймгийн Засаг даргын захирамжийн дагуу төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын ажилтан, албан хаагчид оролцож, нийтдээ 12 машин буюу 80 гаруй тонн хогийг тээвэрлэж хогийн цэгт хаясан гэж “Чойбалсан ОНӨААТҮГ”-аас мэдээлэв.
Өнөөдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж байгаа юм. Хэрлэн сумын 11 багийн 7535 айл өрх, гэр хорооллын 6312 жорлон, муу усны 1901 цооног, эгнээ гудамж, хур хогийн цэгийн суурь, орон сууцны орц хонгил, хүн амын ундны эх үүсвэр, төвлөрсөн болон төвлөрсөн бус ариун цэврийн байгууламж, нийтийн эзэмшлийн талбай болох хойд урд төв зам, туслах зам, явган хүний зам, хөшөө дурсгалын газрууд, БОЭТ орчмын талбай зэрэг 39 объектод халдваргүйжүүлэлт хийхээр ажиллаж байна.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.