Казахстан Улсаас хил хаагдсаны улмаас буцаж чадахгүй байгаа Монгол улсын иргэдийн 420 орчим тээврийн хэрэгсэл байна. Тэгвэл Казахстан улсаас ирэх автомашинтай Монгол улсын иргэдийг Цагааннуур боомтоор энэ сарын 14-ний өдрөөс эхлэн хүлээж авах шийдвэрийг Баян-Өлгий аймгийн Онцгой комисс гаргалаа.