Завхан аймгийн Онцгой комиссоос Улаанбаатар хотод гацсан иргэдээ татах явцад буюу энэ сарын 25-нд нийслэлээс ирсэн иргэдэд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд гурван иргэний хариу эерэг гэж гарсан. Улмаар тус аймаг Жинст, Баянтэс сумдын хөдөлгөөнийг хязгаарласан юм.
Харин тус аймагт бүртгэгдсэн Covid-19-т халдварын сэжигтэй гурван тохиолдол болон тэдгээрийн ойрын болон дам хавьтлын 20 сорьцыг өчигдөр /2021.1.28/ ХӨСҮТ-д баталгаажууллаа. ХӨСҮТ-ийн PCR шинжилгээний бүх хариу “сөрөг” гарчээ.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.