Завхан аймаг PCR шинжилгээний аппараттай боллоо

2021-04-29 Завхан

 

Тус аймгийн Нэгдсэн эмнэлэг PCR шинжилгээг орон нутагтаа хийх боломжтой боллоо.

“Эрүүл мэндийн яамнаас Завхан аймагт PCR шинжилгээний аппарат олгохоор шийдвэрлэж аппарат, урвалжууд, дагалдах тоног төхөөрөмжүүдийг өчигдөр аймагт ирүүлээд байна. Аймгийн Нэгдсэн эмнэлэг дээрх тоног төхөөрөмжүүдийг хүлээн авч суурилуулаад байгаа бөгөөд зарим нэмэлт багаж хэрэгслүүдийг орон нутгаасаа шийдвэрлэж байна. Аппаратыг суурилуулснаас хойш 24 цагийн дараа шинжилгээ хийдэг байна. Тиймээс дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс PCR шинжилгээг аймгийн Нэгдсэн эмнэлэгтээ хийхээр төлөвлөөд байна. Ковид-19-ын шинжилгээг аймагтаа хийдэг болсноор шинжилгээтэй холбоотой хугацаа алдах, илүү зардал гаргах асуудал шийдэгдэж байна” гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв. Харин өнөөдөр Их-Уул, Тосонцэнгэл сумын 360 гаруй иргэний PCR шинжилгээний сорьцыг Хөвсгөл аймаг руу тээвэрлэжээ.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.