Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Моностой багийн “Хөх хушуу” гэдэг газар “Ерөө” голыг морьтой хүүхэд гаталж яваад голд урссан тухай дуудлагыг зургадугаар сарын 21-ний өдрийн 17:57 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн 21:01 цагт очиход Ө/16 настай, эрэгтэй/ “Ерөө” голын арал дээр байсныг аврах завь ашиглан аварч, аав А-д хүлээлгэж өгчээ.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.