Завхан аймгийн Онцгой байдлын газраас санаачлан сурагчдыг гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, гамшиг ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах зөв дадал хэвшилтэй болгох, аюулгүй эрсдэлгүй орчинд сурч боловсрох нөхцлийг бүрдүүлэх зорилгоор аймгийн ерөнхий боловсролын 29 сургуульд “Гамшгаас хамгаалах сургалтын танхим”-ыг байгууллаа.
Тус танхимыг байгуулах болзолт уралдааныг зарлан эхний гурван байрт шалгарсан сургуулиудын захирлыг “Дэлхийн зөн-Монгол” ОУБ-тай хамтран шагнаж урамшуулсан байна.
Ингэснээр улсын хэмжээнд анх удаа ерөнхий боловсролын бүх сургууль нь Гамшгаас хамгаалах сургалтын танхимтай болсон аймаг боллоо гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.