Дорнод аймгийн төвөөс зүүн урд зүгт 337 км, Халхгол сумын сумын төвөөс баруун зүгт 123 км-т Ялалт багийн “Тулгат хонхор” гэдэг газар газар хөдлөлт болжээ.
Тодруулбал, есдүгээр сарын 01-ний өдрийн 20:34 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд тухай мэдээллийг есдүгээр сарын 02-ны өдрийн 13:00 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар ирүүлжээ.
“Петро-Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 21 дүгээр талбайн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчин хамгаалсан менежер Б.Ариунболдоос тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: ОБЕГ
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.