Дорнод аймагт орон сууцанд гал гарч, нэг гэр бүлийн 3 хүн нас баржээ

12 цагийн өмнө Дорнод

Дорнод аймгийн Хэрлэн сумын зургаадугаар багт орон сууцны барилгад өчигдөр гал гарсны улмаас 35 настай эмэгтэй, хоёр хүүхдийн хамт нас барсан харамсалтай явдал тохиожээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн албаныхан байрны В1 давхарт амьдардаг айлын жижиг өрөөний эд зүйлс шатаж байсныг 13:26 цагт бүрэн унтраасан байна. Уг гал түймрээс дөрвөн хүүхэд, насанд хүрсэн хоёр хүнийг гарган эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.