Гадаргууны арчдаст хийсэн шалгалтаар ариутгал халдваргүйтэл хангалтгүй байжээ

2021-02-1 Сэлэнгэ

 

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Итгэмжлэгдсэн лабораториос ариутгал халдваргүйтгэлийн байдалд тандалтын шинжилгээ хийжээ.

Энэхүү тандалтын шинжилээг гадаргууны арчдасаар хийсэн бөгөөд Сүхбаатар суманд иргэд олноор үйлчлүүлдэг байгууллагууд болох хүнсний зах, үүрэн телефоны байгууллага, АТМ-үүд хамрагдсан байна. Эдгээрийн гадаргуу хийгээд хүний гар хүрэлцдэг бүхий л талбай болон лангуу, ширээ, товчлууруудын гадаргуугаас арчдас авчээ. Шалгалтын явцад нийт 70 арчдас авахад 51.4 хувь нь нянгийн бохирдолтой, гэдэсний савханцар бактериар бохирлогдсон байсан байна. Энэ нь ариутгал халдваргүйтэл хангалтгүй байгааг харуулж байна хэмээн МХГ-ын Итгэмжлэгдсэн лабораторийн мэргэжилтэн хэллээ.

Иймд байгууллага, аж ахуйн нэгжүүд иргэдийн гарыг ариутгах, хүний гар хүрэлцэж болох лангуу, ширээ, тавцан АТМ-ийн товчлуурыг 30 минут тутамд ариутгалын бодис агуулсан зүйлээр арчин халдваргүйжүүлж ажиллахыг зөвлөлөө. Мөн иргэд амны хаалтаа тогтмол зүүх, бээлий өмсөж худалдаа хийх, гэртээ ормогц гараа угаан ариутгаж, ам, хамраа сод, давсны уусмалаар зайлж, халуун бүлээн шингэн уухыг анхаарууллаа.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.