Өвөрхангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв, Мал эмнэлгийн газартай хамтран Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Есөн-Зүйл, Тарагт, Зүүнбаян-Улаан, Өлзийт сумдад боом, шувууны томуугийн байгалийн голомт хяналт, тандалтын шинжилгээ хийлээ. Боомын голомт хяналтын шинжилгээгээр хөрс, шороо, малын үс, ноос, арьс, шир зэрэг 150 сорьц материал дээжлэн авч, мөн нүүдлийн шувууд олноор цугладаг, дамжин өнгөрдөг “Дуут”, “Цагаан нуур”, “Тээг”, “Сангийн далай”, “Онги” голын дагуух нутаг дэвсгэрт шувуудад тандалт ажиглалт хийлээ. Шинжилгээний үеэр зургаан сумын ард иргэдэд “Зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай яриа, таниулга 526 хүнд хийж, 230 гаруй иргэдэд боом, хачиг, шувууны томуу, бэтэг өвчний санамж сурталчилгааны материал тарааж, 120 иргэнээс боом өвчний мэдлэг, хандлага, эрсдлийг үнэлэх асуумж судалгаа авлаа.
Өвөрхангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.