БАЯН-ӨЛГИЙ аймгийн бөхчүүд, тамирчид ХАНДИВЫН АЯНД НЭГДЛЭЭ

2020-03-31 Баян-Өлгий

Дэлхий даяар тархсан цар тахал коронавирусийн эсрэг амь насаа үл хайрлан ажиллаж байгаа аймгийн эмч, сувилагч, тусгай үүргийн ажилчдад болон тусгаарлагдсан иргэдэд тусламжийн гараа сунгах хандивын аяныг Нутгийн зөвлөлөөс явуулж байгаа билээ.

Өнөөдөр тус хандивын аянд нутгийн бөхчүүд, тамирчид нэгдэж, 10 ш хамгаалалтын хувцас, 300 ш нэг удаагийн маск, 200 ш нэг удаагийн бээлий, 10ш гар ариутгагч хандивлалаа.

Баян-Өлгий аймгийн бөхчүүд өмнө Аймгийн шуурхай штабт мөнгөн тусламж үзүүлсэн бол энэ удаа Нутгийн зөвлөлийн хандивын аянд дахин нэгдэж, тусламж үзүүллээ. Нутаг орны төлөө сэтгэл гаргаж, үлгэр дуурайлал болж явдаг бөхчүүдэд нутгийн зөвлөлөөс талархал илэрхийлье. Нутгийн зон олон та бүхнийг хандивын АЯНД НЭГДЭЖ төрж өссөн нутгийн ахан дүүсийнхээ амь, нас эрүүл мэндийг хамгаалах үйлсэд нэгдэхийг уриалж байна. Хандивын аян дуусахад ГУРАВХАН хоног үлдлээ.

Дансны дугаар. Төрийн банк 106300134429
Хүлээн авагч: УБ БӨ АЙМГИЙН НУТГИЙН ЗӨВЛӨЛ
Харилцах утас: 99106029; 99413120
Хугацаа: 2020.03.26 – 2020.04.02

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.