Архангай аймгийн 9 гайхамшиг

2017-05-27 Архангай

Архангай аймаг нь 1923 онд эцэрлэг Мандал уулын аймаг нэртэй байгуулагдаж 1931 оноос Архангай аймаг хэмээн нэрлэгдэх болсон. Тус аймаг 55.3 мянган хүн ам дєрвєлжин км газар нутагтай, далайн түвшинээс дээш дундажаар 2414 метр єргєгдсєн хамгийн єндєр цэг нь 3539 метрийн єндєрт орших харлагтайн сарьдаг, хамгийн нам цэг нь 1290 метр єргєгдсєн  Орхон-Тамирын бэлчир юм.

Өндєр уул, ойт хээр, тал хээр гэсэн байгалийн 3-н бүсэд хуваагдах бєгєєд хойд талаараа Хєвсгєл аймагтай, зүүн хойт, зүүн талаараа Булган аймагтай, ємнє талаараа Өвєрхангай аймагтай, баруун урд талаараа Баянхонгор аймагтай, баруун хойд талаараа Завхан аймагтай тус тус хиллэнэ.

Архангай аймаг нь засаг захиргааны 19 сум  99 багт хуваагддаг, хамгийн ойр орших сумын тєв цэцэрлэг хотоос 25 клометрд орших Цэнхэр сум , хамгийн хол нь 256 клметрд орших Цахир сум бєгєєд аймгийн тєв нийслэл улаанбаатар хотоос 521 клометрд оршино.

Чулуутын гол, Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуур, Суварга хайрхан уул, Тамирын гол, Булган уул, Тайхар чулуу, Хар балгас, Билгэ хааны цогцолбор гэх есөн газрыг Архангай аймгийн гайхамшгаар нэрлэжээ. Гэвч тус аймагт Шар нохойн там, Цэнхэрийн халуун рашаан, 100 салаа мод, Суман гол гэх мэт байгалийн өвөрмөц тогтоцтой олон газар байдаг.

Булган уул

Булган уул нь Архангай аймгийн Цэцэрлэг суманд оршдог бөгөөд байгалийн үзэсгэлэнт байдал, түүхийн дурсгалт зүйлсийг нь хамгаалах зорилгоор 1965 онд улсын тусгай хамгаалалтанд авсан. 1995 онд УИХ-ын 26-р дугаар тогтоолоор байгалийн дурсгалт газрын ангилалд шилжүүлсэн.

Архангай аймгийн төвийн хойморт залрах үзэсгэлэнт уул бөгөөд Хангайн нурууны баруун хойш салбарласан усны хагалбар уулс, хоёр Тамирын голын дунд оршино. Боржин чулуун байц хадан тогтоцтой сундлаа гурван орой бүхий далайн түвшнээс дээш 2020 метр өндөртэй, газартай харьцах өндөр 280 метр болно. Эмийн ургамал олон төрөл зүйл ургах бөгөөд 4 зүгээс нь рашаан ундардаг.

Булган уул нь урд болон зүүн зүгээсээ цагаан зааны дүртэй, баруун болон хойд талаасаа бууж байгаа Чойжон сахиусны дүртэй хэмээдэг бөгөөд хайрханы  эзэн тэнгэр нь Нисэр хангай бөгөөд хойд талаас Сайд чин вангийн хошууны ноёд, ард иргэд Хан-Өндөрийн хүрээний лам хуврага нар, урд талаас Заяын  шавь нар тус тусдаа болон хамтаар тахидаг байжээ. Мөн Булган уулын тахилгын сүм урд бэлд нь байдаг байсан аж. Булган уулын энгэрт Зая гэгээний тааллаар Богд лам Зонховагийн дүр болон Нархажид, Оточ манла, Цагаан Дарь –Эх, Луванжалбуу бурхадыг XVIII-XIX зууны үед бүтээн залсан байдаг. Зулын 25  шинийн 8, битүүн тэргүүтэй Билигт сайн өдрүүдэд тухайн ууланд зулыг олноор өргөдөг бөгөөд үзэсгэлэнтэй сайхан харагддаг байна.

Тайхар чулуун

Булган уулаас баруун хойт зүгт 18 орчим км-т Хойт Тамирын голын эрэг дээр орших 16 метр өндөр эгц боржин чулуун цохио юм. VII-IX зууны бичээс дурсгалын зүйл ихтэй.

Тайхар чулуун дээр хүмүүс олон мянган жилийн турш сүг зураг, овог аймгуудын тамга, тэмдэг, янз бүрийн хэлний бичээс зэрэг утга соёлын өдий төдий зүйлсийг үлдээсээр иржээ. Эдгээр бичээсүүдийг 19 дүгээр зууны сүүл үеэс эхлэн эрдэмтэд , судлаачид сонирхон судалсаар ирсэн ба хамгийн эртнийх нь чулуун зэвсгийн сүүл үед холбогдох улаан зосоор зурсан тамга , тэмдэг бүхий дүрс зураг, амьтны зураг юм. Мөн олон хэлээр бичсэн 150 орчим түүхийн холбогдолтой бичээс байдаг.

Чулуутын гол

Чулуутын гол нь Архангай аймгийн Тариат сумаас 30км-ийн зайтай Цэцэрлэгээс Тэрхийн цагаан нуур орох замд байрладаг бөгөөд 25км үргэлжлэх эгц гүнзгий 20 метр өндөр хүрмэн чулуун хавцал юм. Энэ дундуур урсах Чулуут голын урт 415 км бөгөөд Хангайн нурууны хамгийн өндөр хэсгээс эх авдаг учраас унал их урсгал хурдтай уулын гол юм. Чулуут гол нь Хангайн нурууны Эгийн даваанаас эх авч хойш урсаад Идэр, Дэлгэрмөрөнтэй нийлж Сэлэнгэ мөрөн рүү цутгадаг.

Харин Тээлийн голын билчирээс Ацтийн горхийн цутгал хүртэл бараг 100 шахам км урт газар 50-60 м зузаан хүрмэн чулууг зүсэж хавцал дундуур тахирлан хүрхрээ боргио үүсгэн сүртэй урсана. Энэ хэсэгт  түүний зүүн гараас Тэрхийн Цагаан нуураас эх авч урсах Суман гол нийлж Чулуут гол мэдэгдэхүйц услаг болох ба гульдиралын өргөн, усны гүн нэмэгдэнэ. Гульдиралын өргөн эхэндээ 20-30 м, дунд хэсэгтээ 20-60 м, адагтаа 70-80 м байна. Усны гүн 0,5-2,5 м, урсгалын хурд 1 м/сек орчим болно.

Мөн хавцал нь ойролцоогоор 9 давхар байртай тэнцэх хэмжээний эгц босоо хавцалтай, урсгал нь эхэн хэсэгтээ дөлгөөн тайван урслаг бөгөөд хавцалдаа хүрмэгц ёстой л ЧУЛУУ урсгаж буй мэт харагданаа. Энэ нь яг л чулуу урсгах мэт ширүүн урсгалтай. Мөн Чулуутын голын хажууханд байдаг ЗУУН САЛАА мод, Суман голтой нийлэх хэсэгт Чойдогын боргиог дурьдахгүй байхын аргагүй ээ … Чулуут голын хавцал дээрээс тул загас нь харагдана

Хоргын тогоо

Архангай аймгийн Тариат сумын нутагт Цэцэрлэг хотоос 180 км зайд, Тэрхийн цагаан нуурын хөвөөнд орших хожуу  унтарсан хүрмэн чулуун галт уул бөгөөд найман мянган жилийн өмнө оргилж байгаад унтарчээ. Дархалсан талбай нь  50 км.кв, далайн төвшнөөс дээш 2210 метр оршдог. Сонин тогооны өрх нь  хөндлөнгөөрөө 200 метр, гүн нь 70-80 метр, 30-36 хэмийн налуу хажуутай.

Ар болон амсраар нь хуш, шинэсэн ой ургадаг. Хоргын тогооны дэргэд нутгийнхны нэрлэж заншсан чулуун  гэр бий. Халуун хайлмал бодис урсаж байхдаа мушгиралдан атиралдаж царцахдаа уур хийнд үлээгдэн дээшээ овойж гэр шиг хэлбэр үүсгэн тогтжээ. Цоорхой тоонотой, хажуудаа хаалга үүдтэй 10 гаруй агуйг үүсгэсэн байдаг. Хоргын тогооноос гадна Гичгэний баруун зүүн тогоо, Өлийн тогоо, Цагаан уул, Залаа толгой, Мандлын тогоо, Шаврын царам зэрэг 33 галт уул бий. Тэдгээрийн дундуур Суман, гичгэнэ, Чулуут   голууд хөөсрөн урсч эл бүс нутгийн бас нэгэн гайхамшигт чимэг болдог.

Тэрхийн цагаан нуур

Тэрхийн Цагаан нуур нь Хорго уулаас баруун тийшээ далайн төвшнөөс дээш 2060 метр өндөрт оршино. Тэрхийн цагаан нуур нь 16 километр урт, 6 километр өргөн, 61 ам километр талбайтай 20 метр гvн цэнгэг устай урсгал нуур. Хорго уул дэлбэрэхэд оргилон гарсан халуун хайлмал бодис нь Тэрхийн голын хөндийгөөр дvvрч, тэр голын урсгалыг хаахад Тэрхийн цагаан нуур vvсчээ.

Өөрөөр хэлбэл энэ нуур 9 мянган орчим жилийн настай ажээ. Дотроо хэд хэдэн аралтай нуурын толгой гэдэг арал дээр нь зундаа гогой гэдэг шувуу vvрээ засан өндөглөдөг. Нуурын хойгуур хvрээлэн орших Тарвагатайн нуруунаас эх авсан Нарийн гэх зэрэг гол горхи энд цутгадаг. Мєн гутар, зэвэг, хадран зэрэг олон зvйл загастай. Харин сүүлд Хорго-Тэрхийн цагаан нуурын 773 ам километр талбайг улсын хамгаалалтад авчээ.

Суварга хайрхан уул

Суврага хайрхан уул нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших бөгөөд далайн түвшнээс дээш 3117 метр өндөр хангайн нурууны ай савд багтах байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт сүрлэг уул юм. Тус хайрхан нь хормойгоороо ой модоор хучигдсан, нүцгэн оройтой, ноён оргилоосоо доохно, уулын энгэр талдаа тунгалаг нууртай, завилаад сууж буй хүн шиг сонин тогтоц бүхий уул юм. Нутаг усныхан болон ойр орчмын хүмүүс энэ уулыг эртнээс тахин шүтэж, эр хүн жил бүр ууланд гарч хийморио сэргээдэг эртний уламжлалтай юм.

Суварга хайрхан уулнаас салбарласан өвөр талдаа Боржин хад, Байц цохио, Нүцгэн орой, хүнх, хуниас бүхий Солбидог, Жимгэр, Хошгот, Тонгорогийн их, Бор, Цагаан өргөө зэрэг олон сүрлэг нугууд салбарладаг бөгөөд эдгээр уулсаас Тонгоргийн гол, Хошготын гол, Жимгэрийн гол, Хөрвөөлгийн гол, Өлзий Тээлийн гол зэрэг түргэн урсгалтай, үхэр чулуутай бэсрэгхэн голууд гол төлөв их ганга, анаг хавцал дундуур боргио үүсгэн урсч Орхон голын эх сав газрыг бүрдүүлдэг аж.

Суврага хайрханыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 183 тоот зарлигаар Төрийн тахилгатай болгожээ.

Тамирын гол

Тамир гол нь Монголын нууц товчоонд ч Тамир нэрээрээ гардаг. Хангайн нурууны хэсэг Гурван Ангархай, Цохиотын нуруунаас эх авч урсана. Хойд, Урд Тамир гол нийлсний дараа Тамир гол нэртэй болно. Ингэж Гурван-Тамир гол гэдэг нэр гарсан. Урд Тамир голын эхээс тооцвол 280 км урт, усаа цуглуулах талбай нь 13,100 км².

Хойд Тамир дээд хэсэгтээ эгц хажуутай нарийн хөндийгөөр урсдаг. Баруун гарын эрэг нь хар модон ойтой. Урд тамир гол нь дээд хэсэгтээ Хошгот, Архошгот зэрэг голуудыг нийлүүлэн авч урсдаг, түргэн урсгалтай, жинхэнэ уулын гол юм. Тамирын хөндий нь их өргөснө. Голдрилын өргөн нь 40 – 70 м, гүн нь 2-3 м, урсгалын хурд нь 2 м/с хүрнэ. Тамирын голын савд төмрийн хүдрийн баялаг орд бий. Урд Тамирын голоос эртний төрмөлийн эриний түүх дурсгалын зүйл олддог.

 

Хар балгас

Энэ балгас тус улсын Архангай аймгийн Хотонт сумын нутагт оршино. Энэ нь YIII-IX зууны үед тогтнож байсан Уйгурын хаант улсын нийслэл байжээ. Хар балгас нь тус улсын нутагт байгаа сөнөсөн олон хотын дотор ихээхэн томын нэгэнд орох бөгөөд бараг 25 хавтгай дөрвөлжин км талбайг эзэлнэ. Үүнээс гадна Хар балгас бүрэн бүтэн байх үедээ дорвилог их хот байсны нэг гэрч нь одоо түүний хэрэм 10м, цамхаг нь 12м тус тус өндөр байгаа ба мөн хотын дундах харуулын өндөр цонж 14м өндөр байгаад оршино. Хар балгас үндсэндээ 3 хэсэгт хуваагдах бөгөөд гол их хот нь эргэн тойрон цамхаг бүхий хэрэмтэй, орон байшин олонтой байжээ. Их хотын хэрмийн гадна өмнө талд мөргөлийн олон сүм, сууц байсны ор бий. Бас мөн их хотын зүүн хойт талд тусдаа эргэн тойрон хэрэмтэй хааны орд байсан ажээ.

Билгэ хааны  цогцолбор

 

Архангай аймгийн Хашаат сумын Цайдам бригадын нутагт Өгий нуураас баруун урагш 36 км, Хархориноос хойш 47 км зайд Хөгшин Орхон голын зүүн эрэг, Цайдам нуурын баруун өмнө оршдог. Эл дурсгал нь Хөшөө цайдмын дурсгал, Орхоны хөндийн дурсгал, Культегины бичээс, Билгэ хааны дурсгал гэх мэтээр нэрлэгдэн 100 гаруй жилийн турш судлагдсаар иржээ.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.