Архангай аймаг хатуу хөл хорио тогтоох саналаа УОК-т хүргүүлжээ

2021-06-22 Архангай


Өнөөдрийн байдлаар Архангай аймагт Ковид19-ийн нийт 1060 тохиолдол бүртгэгджээ. Түүнчлэн сүүлийн өдрүүдэд халдварын эрсдэл огцом нэмэгдэж байгаа учир тус аймгийн мэргэжлийн байгууллагууд хөл хорио тогтоох дүгнэлт гаргасан байна.

Дүгнэлтийг үндэслэн аймгийн Засаг дарга Д.Золжаргал Улсын Онцгой комисст санал хүргүүлжээ.

Тодруулбал, нөхцөл байдал хүндэрвэл эмнэлгийн байгууллагын даац чадамжаас хэтэрч, хүний амь нас эрстэх нөхцөлд хүрч болзошгүй байгаа тул Архангай аймгийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт нэн даруй шилжүүлэх саналтай байгаа талаараа уг саналд тусгасан байна.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.