Аймгийн Ахмадын хорооны 2019 оны хагас жилийн судалгаагаар 70 хүртэлх настай 5673, 71-80 хүртэл настай 1780, 81-90 настай 637, 91-100 настай 88, 101-ээс дээш настай 5 ахмад настан байна. Өөрөөр хэлбэл нийт ахмадын 60 хувь нь 70 хүртэлх настай ахмадууд байгаа юм. Ахмад настнуудын хөдөлмөр эрхлэлтийг авч үзэхэд төрийн байгууллагад 23, хувийн хэвшилд 17, хувиараа хөдөлмөр эрхэлдэг 1000 гаруй ахмадын 93 хувь нь мал аж ахуйн салбарт ажиллаж байна. Мөн үйлчилгээний салбарт 38, барилга, тээврийн салбарт 9, газар тариалангийн салбарт 23 ахмад ажиллаж байна.
Архангай аймагт ХХҮГ-аас ахмад мэргэжилтний зөвлөн туслах үйлчилгээг явуулдаг. Эрүүл мэнд, боловсрол, ХАА, төрийн захиргаа гэсэн салбаруудад төр, хувийн хэвшлийн байгууллагын хүсэлтээр 19 ахмадад 12.6 сая төгрөгийн урамшууллыг, эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт 10 ахмад настанд 27.0 сая төгрөгийг тус тус олгосон байна.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.