Архангай аймгийн Чулуут суманд Улаанбаатараас очсон кино зураг авалтын багийн нэг гишүүн Covid-19-тэй нь илэрч, нийт 15 хүнийг ХӨСҮТ рүү шилжүүлсэн. Тус сумын Онцгой комиссоос батлагдсан нэг тохиолдлын хавьтал болсон иргэдээс долоо хоногийн дараа PCR шинжилгээ дахин авах ажээ.
Чулуут сум руу орж, гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарласан байна. Мөн сумын төвд тогтоосон дэглэмийн дагуу банк, ахуй үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг зогсоож, хөдөлгөөнийг хязгаарласан бол хүнсний дэлгүүр, эмийн сан хуваарийн дагуу хүргэлтийн үйлчилгээ үзүүлж буй аж. Өнөөдрийн байдлаар Тус суманд ойрын хавьтлын 14, дам хавьтлын 22 иргэн тусгаарлагдсан байна.
Нутгийн иргэдийн хүсэлтийн дагуу хүргэлтийн дэлгүүрийн тоог гурав болгон нэмэгдүүлж, хөдөлгөөн хязгаарласантай холбогдуулан бензин шатахууныг зөвхөн зөвшөөрөлтэй машинд олгож байгаа ажээ.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.