Аймгийн Онцгой комисс өнөөдөр өглөө хуралдаж, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд зохих шийдвэрүүдийг гаргалаа.
Улаанбаатар хотод тусгаарлагдаж байгаад гэртээ гарсан Олон улсын тээврийн жолооч болон түүний гэр бүлийн хүнээс илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон тул Улсын онцгой комисс урд шөнө яаралтай хуралдаж, зарим шийдвэрийг гаргасан юм.
Энэ дагуу аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 11 дүгээр сарын 13 хүртэл хугацаанд түр зогсоох, үзвэр үйлчилгээ, уралдаан тэмцээн, соёл урлаг, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг болон архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хязгаарлах шийдвэр гарлаа.
Аймаг, сум хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарлаагүй бол Улаанбаатраас гарах хөдөлгөөнийг гурав хоног хязгаарлаад байна. Иймд аль болох хот болон хөдөө орон нутаг руу зорчихгүй байж, амны хаалтаа тогтмол зүүн халдвараас урьдчилан сэрийлэхийг Онцгой комиссоос анхааруулаад байна.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.