Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргал голомтын бүсэд ажиллаж, хөл хорионы үед тулгамдаад буй асуудлуудыг шууд шийдвэрлэн, газар дээр нь арга хэмжээ авч ажиллалаа.
Батцэнгэл сумын Онцгой комисс халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, хөл хорионы үед голомтын бүсэд ороод гарах ажлын хэсгийг нэг удаагийн хамгаалалтын хувцасаар бүрэн хангаж байв. Мөн сумын төвийн орох гарах постны хэсгээс хувийн автомашиныг нэвтрүүлэхгүйгээр, онцгой комиссын автомашинаар зөөвөрлөн нэвтрүүллээ. Уулзалтын дараа халдваргүйтэл ариутгалыг хийж гүйцэтгэн, ажлын хэсгийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан юм.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.