Монгол Улсын баруун хэсэгт баруун талаараа Ховд, Увс, хойд талаараа Тува улс, зүүн талаараа Хөвсгөл, Архангай, урд талаараа Баянхонгор, Говь-Алтай аймгуудтай хиллэдэг, 1923 онд байгуулагдсан таван аймгийн нэг юм. Нутаг дэвсгэр нь 82,5 мян.км.кв, хүн ам нь 69672 мянга, Улаанбаатар хотоос 1104 км зайтай оршдог. Манай аймагт байгалийн бүх бүс нутаг оршдог, 200-гаад түргэн урсгалт гол горхи, 100 шахам том, жижиг нууртай, Отгонтэнгэр, Улаанхаалга, Баянзүрх, Зарт, Хожуул, Улаан эрэг, Баян-сүг зураг, буган чулуу, хүн чулуун хөшөө дурсгалууд, 18 дугаар зууны үеийн цэргийн цайз, худалдаа, наймааны хот, хүрээ, хийд дуган сүмийн туурь, газар тариалангийн ул мөр бүхий 100 шахам түүх дурсгалын өв хамгаалалтад байна. Мал сүргээ өсгөж тавдугаар таван жилд мал өсгөх улсын хөдлөшгүй төлөвлөгөөний 1974 оны даалгаварыг нийт малын дүнгээр болон мах, ноос, улсын бэлтгэл, хадлан тэжээл, хашаа барих, бэлчээр усжуулах төлөвлөгөөг биелүүлж өндөр амжилт гаргасныг тэмдэглэж БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1973 оны хоёрдугаар сарын 27-ны 53 дугаар зарилгаар Завхан аймгийг “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одон”-гоор шагнажээ.
Өнгөрсөн долоо хоногийн албан байгууллагын дарга нарын хурал аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар дээр болж Хяргас нуур Завхан голын сав газрын захиргаа, Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалт...
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.