Танилцуулга

БНМАУ-ын Бага хурлын 1931 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 5 дугаар хурлын тогтоолоор 5 аймгийг 13 аймаг болгожээ. Ингэснээр 1930 оны эцсээр 71 сум, 16 хошуутай байсан Цэцэрлэг мандал аймаг 35 сумтай Архангай аймаг болон зохион байгуулагдав. 1931 онд Архангай аймаг нь Наран, Их уул, Тосонцэнгэл, Цахир сумын нутгаар Завхан аймагтай, Их жаргалант, Баянзүрх, Чандмана, Шинэ идэр сумын нутгаар Хөвсгөл аймагтай, Могод, Гурванбулаг, Төв аймагтай, Бүрд, Шанх, Бат-Өлзий сумын нутгаар Өвөрхангай аймагтай хил залгаж байв. 1931 оны арван хоёрдугаар сарын тоо бүртгэлийн мэдээгээр үзэхэд Архангай аймаг 35 сум, 22285 өрх, 65333 хүн амтай, 1800000 малтай. Одоогоор Засаг даргаар Ц.МӨНХНАСАН томилогдон ажиллаж байна.

Архангай

Архангай аймагт тогтоосон хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг цуцаллаа

Архангай аймагт гарсан хонины цэцэг өвчний улмаас тогтоосон хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг цуцаллаа. Архангай аймгийн Өгийнуур, Хашаат суманд өнгөрөгч 11-р сарын дундаас хонины гоц халдварт цэцэ...

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.