Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум Баянхаан, Орхон, Буур хээр баг 2026.06.17-ны өдрийн 14:46 цагаас 16:20 цагийн хооронд усархаг бороо орсоны улмаас нийтийн эзэмшлийн гудамж талбай, аж ахуйн нэгж байгууллагын зоорийн давхар болон айл өрхүүдийн хашаа байшин усанд автжээ.
Үерийн усанд Баянхан багт 3, Орхон багт 5, Буур хээр багт 9, нийт 17 айл өрхийн хашаа, байшин болон 7 аж ахуй нэгж байгууллагын зоорийн давхарт үерийн усанд автсан тухай нийт 24 удаагийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, 9 обьект дээр 84 тн усыг соруулж аюулгүй болгосон.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.