ТӨВ: 2024 онд боловсролын салбарт 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

2024-11-12 Төв

Хүүхэд багачуудын сурч хөгжих, багш нарыг ажлын байрандаа тасралтгүй суралцах боломжийг бүрдүүлэн Төв аймаг 2024 онд боловсролын салбартаа 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

Тодруулбал, сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй цахим шилжилттэй холбогдуулан боловсролын салбарын 1129 багшийг 100 хувь зөөврийн компьютероор хангасан байна.

Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 31 сургуулийн “Цахим анги”-ийн тохижилтод зориулж улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ухаалаг дэлгэц, энгэрийн микрофон, чанга яригч, таблет цэнэглэгч болон сурагчдын локер, өнгөт принтер, 38 цэцэрлэг, 4 Политехник коллежид тус бүр өнгөт принтерийг 11 дүгээр сарын 8-нд хүлээлгэн өгчээ.

Мөн шинжлэх ухаан, тэр дундаа физикийн шинжлэх ухааны хичээлийн суурийг сайжруулж, ирээдүйд улс орныг хөгжүүлэх сайн инженерүүдийг бэлтгэхэд анхааран ажиллаж аймаг, орон нутгийн төсвөөс 140 сая төгрөг шийдвэрлэж, 14 сургуульд физикийн хичээлийн цогц багаж, судалгаа, арга зүйн иж бүрдлийг хүлээлгэн өгснөөр Ерөнхий боловсролын 31 сургуулийг физикийн хичээлийн цогц багаж, судалгаа, арга зүйн иж бүрдлээр 100 хувь хангасан байна.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.