Өвөрхангай аймагт дулааны станц барих ажил эхэллээ

 

“10 аймгийн төвийн дулааны станц барих” төслийн ажлыг Хэнтий, Сүхбаатар аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд эхэлсэн.

Харин өнөөдөр Өвөрхангай аймагт дулааны станц барих ажлыг эхлүүлсэн болохыг Эрчим Хүчний Яамнаас мэдээллээ.

БНСУ-ын 13 сая долларын хөнгөлөлттэй зээлээр барьж буй 30 Гкал/цаг-ийн хүчин чадалтай уг станцыг дагалдуулж дулаан дамжуулах 11 төв, 9,182 метр урттай дулааны шугам сүлжээг байгуулна. Уг станцыг тус улсын “Бьюксан инженеринг” компани 26 сарын хугацаанд барьж ашиглалтад оруулна.

Өвөрхангай аймаг дулааны станцтай болсноор айл өрхүүд, албан байгууллагууд хэрэглээний халуун усаар хангагдахаас гадна Арвайхээр хотын 28 уурын зуухыг буулгаснаар агаарын бохирдлыг 50 хувиар бууруулах юм байна.

Монгол Улс 10 аймгийн төвд дулааны станц, шугам сүлжээ барихаар төлөвлөөд байгаа бөгөөд одоо 7 аймагт дулааны станц барих ажлыг эхлүүлэх үлдлээ.

БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр дулааны станц баригдах 10 аймаг:

  1. Хэнтий
  2. Сүхбаатар
  3. Баянхонгор
  4. Говь-Алтай
  5. Говьсүмбэр
  6. Завхан
  7. Өвөрхангай
  8. Архангай
  9. Дундговь
  10. Төв.
[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.