Өвөрхангай аймагт өчигдөр 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын төвөөс зүүн урд зүгт есөн километрт орших Гучин багийн “Задгай” гэдэг газар 22:05 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс 22:13 цагт цахимаар мэдээлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга тодруулахад “Иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй” тухай мэдээлсэн.

Мөн тус аймгийн Төгрөг сумын иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүйг сумын Засаг даргын Тамгын газрын дарга мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: ОБЕГ

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.