Гал унтраах автомашины жолооч хүний амь нас аварчээ

2020-11-21 Баян-Өлгий


Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нэгдүгээр багийн “Наран шарлага” гэдэг газар “Ховд” голын усанд хүн унасан тухай дуудлага өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн 15:22 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 2 километр замыг туулан очиход эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан тус ангийн Гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Е.Серикжан тус иргэний амийг аварч, эсэн мэнд гаргасан байжээ.

Тус иргэн нь амиа хорлохыг завдсан байж болзошгүй бөгөөд голын ус бүрэн хөлдөөгүй, урсгал ширүүн байсан учир амиа алдах эрсдэл өндөр байсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.