Архангай аймгийн Онцгой комиссын 11-р сарын 12-ны өдрийн 00.10 цагт хуралдсан хуралдаанаас гарсан захирамжид:
2020 оны 11-р сарын 12-ны өдрөөс 06.00 цагаас 17-ны өдрийн 06.00 хүртэл хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж ажиллана.
Энэ хугацаанд:
Харилцаа холбоо, эрчим хүч, ус, дулаанаар хангах, шатахуун түгээх станц, хүнсний худалдаа эрхэлдэг аж ахуй нэгж, байгууллага, эмнэлэг эмийн сан, хэвлэл мэдээлэл, буяны ажлыг хэвийн горимоор, бусад байгууллага, аж ахуй нэгжүүд ажлын тусгай горимоор ажиллуулахыг байгууллага, аж ахуйн нэгж, сумдын Засаг дарга нарт үүрэг болгов.
Бүх шатны боловсролын байгууллага, олон нийтийг хамарсан соёл, урлаг, спортын үйл ажиллагаа, сургалт, хурал, зөвлөгөөн, баар, ресторан, караоке, цахим тоглоом, шашны байгууллагын үйл ажиллагааг зогсоов.
Аймаг, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг арилжааны банкны ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, 09.00-14.00 цаг хүртэл байхаар тогтоов.
Зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосонтой холбогдуулан эргүүл, пост гаргаж, хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн газар, ОБГ, ЭМГ, Авто тээврийн төв, сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.