Дорнод аймагт шинээр бүрдсэн ИТХ энэ сарын 1-нд анхдугаар хуралдаанаа хийж, аймгийн ИТХ-ын даргаар М.Энхтөрийг сонгосон бол аймгийн Засаг даргад М.Бадамсүрэнг нэр дэвшүүлж Монгол Улсын Ерөнхий сайдад уламжиллаа. Тодруулбал, олонх болсон МАН-ын бүлгээс М.Энхтөр, М.Бадамсүрэн нарыг нэр дэвшүүлж, хоёул адил 77.8 хувийн санал авсан байна.
М.Энхтөрийн хувьд барилгын салбарт гол төлөв ажиллаж, 2016-2020 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байсан хүн юм. Харин аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн 2015 оноос Дорнод аймгийн Засаг даргын албыг хашиж байна.
Сонирхуулахад, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд сонгогдсон 37 төлөөлөгчөөс Монгол Ардын Нам 26, Ардчилсан нам найм, Монгол Ардын Хувьсгалт Нам нэг, бие даагч хоёр суудал аваад байгаа юм.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.