Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын нөхөн сэргээлтийг хүлээж авах Ажлын хэсэг Өвөрхангай аймгийн Уянга суманд энэ сарын 9-ний өдөр ажиллав. Ажлын хэсэгт аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Онги-Таац голын сав газрын захиргаа, Уянга сумын ИТХ, ЗДТГ-ын холбогдох албан тушаалтан, улсын байцаагчид багтжээ.
Ажлын хэсгийнхэн Уянга суманд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Аум Алт” ХХК, “Баярс гоулд” ХХК, “Буд Ундрам” ХХК, “Өгөөмөр Өргөө” ХХК-ууд энэ онд биологийн нөхөн сэргээлт 14.5 га, техникийн нөхөн сэргээлт 41.6 га талбайд тус тус хийснийг газар дээр нь хэмжилт хийж хүлээн авлаа гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.