Архангай аймгийн Цагдаагийн газар 2018-2019 онд нийт 32550 тээврийн хэрэгсэл шалгаснаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон нийт 382 жолоочийг илрүүлжээ.
Үүнээс 225 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, торгуулийн арга хэмжээ оногдуулсан байна. Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар автомашин жолоодсон 157 жолоочийг шүүхээр 7-30 хоног баривчлуулж, жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон 28 жолоочийг журамлах арга хэмжээ тооцсон байна. Дээрх онуудад хийсэн хяналт шалгалтаар 19277 зөрчил илрүүлж, 18867 хүнийг 563,776,000 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.