Ирэх сарын нэгнээс газар олголтын ажлыг эхлүүлэхээр боллоо. Өнгөрсөн тавдугаар сард Баян-Өндөр сумын ЗДТГ-аас өрхийн хэрэгцээний 0,7 га газрыг өргөдлийн дагуу олгох ёстой байсан боловч “Ковид 19” цар тахлын улмаас хойшлогдоод байсан юм.
Энэ удаа 2012 онд өргөдлөө өгсөн 200 гаруй айлд өрхийн хэрэгцээний газар олгоно гэж тус сумын Засаг даргын орлогч Ц.Одгэрэл хэллээ. Орхон аймагт 0,7 га газар хүссэн 22 мянга гаруй өргөдөл хуримтлагдсан бөгөөд жил бүр өргөдлийн дагуу цөөн тоогоор газар олгодог юм. Ингэхдээ хуулийн хугацаанд газраа эзэмшээгүй болон хашаа хатгаагүй иргэдийн газрыг хураан авч нөхөн олгох юм. Мөн өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн тусгай албан хаагчдад албан хүсэлт болон өргөдлийг үндэслэн давуу эрхтэйгээр олгох гэнэ.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.